Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг албадан баривчилж хорих 461-р анги руу хүргэсэн асуудал дээр мэргэжлийн хуульч ямар байр суурьтай байгааг хууль зүйн үүднээс тайлбар авлаа.
“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатар:
“Нэгдүгээрт шүүгчийн захирамж гарсан талаар шүүгчийн зөвлөлөөс хариуцдаг хуудсан дээр захирамжийнхаа талаар тайлбар өгсөн байсан. Тэрэн дээр гол юм нь гурван удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэдэг зүйл хэлсэн байна билээ. Тэгэхээр ямар учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй вэ гэдэг талаар бол дурдаагүй.
Одоо зургаан удаа дуудаад гуравт нь ирсэн, гуравт нь ирээгүй гэдэг зүйлийг хэлсэн байналээ. Тэгэхээр тэр талаараа ямар нотлох баримт байгаа юм. Нотлох баримт нь хууль ёсны дагуу нотлох баримт уу гэдэгт бол тэр шийдвэрт тодорхой дурдаагүй байна. Тэр захирамжийнх нь үндэслэл хэр бодитой байсан бэ гэдэг дээр дүгнэлт хийх боломжгүй байгаа юм. Уг нь бол Олон улсын гэрээ, үндсэн хууль, эрүүгийн процессын хуулиараа бол шүүгчийн захирамжийн үндэслэлийг маш тодорхой бичих талаар дурдсан байдаг.
Ер нь яг төрийн нууцтай холбоотой асуудлаар биш бол шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр бол “нууц биш”. Ер нь шүүхийн үйл ажиллагаа ил тод байх ёстой. Зайлшгүй тэр төрийн нууцтай холбоотой асуудал дээр л шүүх хаалттай хуралдана гээд шүүхийн хууль тогтоомжид байгаа. Тэгэхээр тэр захирамжийг бол нууцлаад байх шаардлага бол байхгүй. Тэр захирамж хууль ёсны дагуу гарсан гэдэгт итгэлтэй байгаа бол нуух шаардлагагүй. Үзүүлэх хэрэгтэй л дээ.
Эрүүгийн процессын хуульд цагдан хорих үндэслэлийг зааж өгсөн байдаг.
- Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэдэг үндэслэл байдаг. Тэр нь одоо хилийн хориг эсвэл хувийн баталгаа гаргах, дуудсан цагт нь ирэх гэдэг бол таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн байх нөхцөл байдаг. Гэхдээ хилээр гарч зугатаасан асуудал байхгүй учраас тэр өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэдэг үндэслэл байхгүй байгаа юм. Шүүгчийн захирамжийн мэдээлэл дээр бол өмнө хэлсэнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван удаа ирээгүй гэдэг зүйлийг хэлсэн байналээ.
Тэгэхээр иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын акт гээд Монгол улсын нэгдэж орсон гэрээ байдаг. Энэ дээр бол шүүхийн өмнөх шатанд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа этгээдийг заавал цагдан хорьж болохгүй. Тодруулбал, тэр бол хамгийн эцсийн арга хэмжээ байх ёстой.
- Мөрдөн байцаах прокурорын байгууллага өөрөө цагдан хорихгүйгээр бусад байдлаар тэр хэргийг одоо илрүүлэх, шалгаж гэм буруугийн асуудлаа тогтоох, боломжтой гэдэг тэр зүйлийг хэлж байгаа юм. Хамгийн гол асуудал нь шүүх шийдвэрээ гаргах, шүүх хуралдаанаа хийх үед л тэр хүн очиход бэлэн байх ёстой. Бусдаар бол шүүхийн өмнөх шатанд цагдан хорьж болохгүй гэдэг тийм Олон улсын гэрээний заалт байгаа. Тэгэхээр манай эрүүгийн процесс бол гурван удаа дуудахаар ирээгүй, цагдан хорино гэдэг бол Олон улсын гэрээнд нийцэхгүй байгаа гэсэн үг. Хууль тогтоогчийн хувьд бол энэ Олон улсын гэрээнд нийцэхгүй байгаа хуулийн заалтаа хүчингүй болгох шаардлага бол байгаа.
- Үндсэн хуульд зааснаар бол Олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ гээд анхдугаар зүйл байдаг. Шүүгч ч гэсэн зөвхөн эрүүгийн процессын хуулийг хэрэглэнэ гэхгүйгээр Олон улсын гэрээг баримтлах үүрэгтэй. Тэгэхээр зөвхөн гурван удаа дуудаагүй, гурван удаа очоогүй байлаа гэхэд тэр нь өөрөө тухайн буруутгаж байгаа хэргийн талаарх мөрдөгч прокурор яллах, саатах, нотлох баримтыг аль алиныг нь цуглуулах үүрэгтэй. Тэгэхээр зөвхөн одоо яллах, саатуулах баримтаа цуглуулаад байгаа юмуу гэдэг дээр шүүгч дүгнэлт хийх ёстой байсан. Хоёрдугаарт өөр байдлаар тэр хүнээс заавал юм асуухгүйгээр, өмнө нь гурван удаа дуудаж юм асуучихаад асуугаагүй юм үлдчихсэн юмуу, юу үлдсэн юм бэ, тэрийг заавал өөрөөс нь дуудаж асуухгүйгээр өөр байдлаар нотлох боломж байгаагүй юу гэдгийг шүүгч тодруулах ёстой байсан гэсэн үг. Ингэхээр заавал энэ хүнийг гурван удаа дуудаж ийм ийм юм асууж байж энэ хэргийг бүрэн боогоод хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаас буюу прокуророос бас нотлох ёстой байсан гэсэн үг. Шүүгчийн зүгээс заавал цагдан хорихгүйгээр хавтаст хэргийг шийдэх бүрэн боломжтой байсан. Ямар цагаар, ямар үргэлжлэх цагаар мэдүүлгээ авах вэ. Хэдэн цагаас хойш мэдүүлэг авч болохгүй вэ тэр зүйлүүдийг тухайлбал 4 цагаас хойш мэдүүлэг авч болохгүй. Үнэхээр шаардлагатай бол дунд завсарлага авна гэдэг ч юмуу тэр зүйлүүдийг Эрүүгийн процессын хууль буюу Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд заасан байдаг. Шөнө оройн цагаар дуудчихаад, өдөр нь яагаад дуудаж болоогүй вэ гэдэг зүйл бол үндсэндээ эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцээр бол эрүү шүүлтийн хэлбэр байж болзошгүй асуудал байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ асуудал дээр бол “Хүний эрхийн үндэсний комисс дээр эрүүдэн шүүлтийн асуудал хариуцсан гишүүн” байдаг. Мөн Хүний эрхийн үндэсний комисс ч гэсэн шударга шүүхээр шүүлгэх хэрэгжилтийн асуудлаар бас хяналт тавьдаг. Иймээс энэ асуудал дээр ХЭҮК анхаарч шаардлагатай бол холбогдох байгууллагад шаардлага зөвлөмжөө өгөх ёстой гэсэн үг.
Нөгөө талаар Эрүүгийн процессын хууль дээр зөвхөн мэдүүлгээр тухайн гэмт хэргийг нотолж болохгүй гээд хатуу заалт бий. Бусад байдлаар нотлох ёстой. Зөвхөн дан мэдүүлгээр нь гэдэг юмуу хэн нэгний мэдүүлгээр энэ хүний хэрэг болчихсон, энэ хүн гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг асуудлыг тавих нь хууль бус гээд заагаад өгчихсөн байдаг.
Шүүх дээр очоод хавтаст хэргээ тухайн хүн танилцаад харах ёстой. Жишээ нь ямар хүн гомдол гаргасан юм, ямар гомдол ямар баримтан дээр тулгуурлаж намайг яллагдагчаар татсан гэдэг дээр огт хавтаст хэргийг нь үзүүлээгүй, уншуулаагүй, харуулаагүй байсан. Тэр бол хууль бус. Хавтаст хэрэгтэй бүрэн танилцуулах, танилцах боломжит хугацаа олгох гээд тодорхой заалтууд байгаа. Бүр анхнаасаа яллагдагчаар татах тогтоол дээрээ ямар хэрэгт буруутгаж байгаа гэдгийг заавал танилцуулах ёстой гээд хуулийн заалт байдаг. Тэгэхээр энэ хуулийн процессын заалтаа зөрчиж, хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт бүрдүүлэх юм бол тэр нотлох баримтыг “нотлох баримтад тооцохгүй, нотлох баримтаас хасна” гээд бас хуулийн заалт байгаа. Тиймээс энэ процедурын алдааг бол сайн баримтжуулах ёстой гэв.
ПРОЦЕССЫН АЛДААНУУД НЭЛЭЭД ГАРСАН
Бид асуудалтай холбогдуулан өмгөөлөгч П.Эрхэмбаяраас тодрууллаа. Тэрээр, Процессын алдаанууд нэлээд гарсан. Бид хоёр яллагдагчаар татах тогтоол дээр гарын үсэг зурж танилцаж амжаагүй байсан. Гэтэл энэ нь танилцаж амжаагүй байж байтал шууд хилийн хориг тавих ийм санал орж ирсэн. Тодорхой үйл ажиллагаа эрхлэх, эрхийг хязгаарлах гээд ийм таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсан. Мөн баасан гарагт хорино гэсэн. Тэгээд тэр хурал дээр нь хүртэл өмгөөлөгч нь очиж оролцож хориулахгүй байх талаас нь ийм шийдвэрүүдийг нь гаргасан боловч өнөөдөр харамсалтай нь таслан сэргийлэх арга хэмжээг “дундаас цагдан хорихыг авч хэрэгжүүлнэ” гээд ингээд явж байна.
Бид хоёр мөрдөгчийг сольж өгөөч гэдэг хүсэлтээ хүртэл өгсөн. Тэр шийдэгдээгүй. Шийдэгдээгүй байж дуудаж мэдүүлэг авсан. Прокурор нь шийдвэрийнхээ хариуг эргүүлж танилцуулаагүй гээд ийм зөрчлүүд гарсан байна.
Сая гэхэд тэр хоёр мөрдөн байцаагч прокурорын бичиг юмуу, шүүхийн бичиг заавал үзүүлэх ёстой байсан. Тэрийг үзүүл гэхэд та нарт яг юу хэлж байсан бэ? Яагаад үзүүлээгүй вэ?
Бид нарт хэлж байгаа шалтгаан нь бол өрөөнд камерын бичлэгтэй, дуу дүрс бичиж байгаа ийм өрөөнд үзүүлнэ гээд дагуулж явах гээд тэгэх хуулийн зохицуулалт байхгүй гэдэг энэ шаардлагаа тавиад яаж ирсэн, ямар зорилгоор ирж байгаа юм. Эсвэл наашаа орон байр руу нэвтэрч байгаа бол прокурорын мэдэгдэх хуудсаа үзүүл гэдэг юмуу ийм шаардлагыг тавьсаар байгаад тэр цагдан хорих тухай захирамжийг гаргаж авч танилцуулах ийм процесс явсан.
Захирамжтай танилцсаны дараа нэг эргэлзээтэй асуудал гарч ирсэн. ЧД-ийн шүүх дээр найман ишигний хэргээр хилийн хориг Н.Өнөрцэцэгт тавьсан. Гэтэл яагаад СХД-ийн шүүх дахиад түүнд нэг хэрэг дээр давхар яллаад цагдан хорих гаргаж байгаа юм бэ гээд хоёр өөр өөр шүүгч нэг хэрэг дээр нөлөөлнө, нэг нэгнийгээ няцаана гэсэн ойлголт байхгүй? Үүн дээр таны байр суурь?
“Хамгийн том алдаа нь энэ” гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тэгээд ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Таслан сэргийлэх арга хэмжээ авчихсан юман дээр прокурор гомдол гаргаагүй байхгүй юу. Гомдол гаргаагүй байж байсан хэрнээ шууд СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорино гэнгүүт бид хэдэд тэр “хилийн хориг” тавьчихсан байгаа арга хэмжээн дээр уул нь гомдол гаргачихсан байсан. Тэгснээ баасан гарагт цагдан хорино гэнгүүт нь тэр гомдлыг больё, хилийн хориг нь байж байг гээд үлдээсэн байсан. Яагаад вэ гэхээр энэ хоёрыг давхар хориглож болохгүй байсан. Тийм учраас гомдлоо татчих гээд хилийн хоригоо хүчинтэй болгочихож байна. Хилийн хориг хүчинтэй болсон учраас бид нар хүнээ цагдан хориулахгүй юм байна гээд бодчихсон байсан. Гэтэл өнөөдөр СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр тэнд ЧД-ийн тавьсан хилийн хоригтой захирамжийг өөрчилж шийдвэрлэж байна. Гэтэл тэрийг тухайн шатны ерөнхий шүүгч шийдвэрлэж эсвэл тэр шүүгч өөрөө хүчингүй болгох энэ эрх мэдэл нь байх ёстой гэж харж байна.
Таны үйлчлүүлэгч болон таны хувьд сэтгүүлч болохоор шалгуулахгүй. Бид нар нийгэмд нэр нөлөөтэй, мундаг хүмүүс болохоор шалгуулахгүй гэдэг ийм зүйл хэлсэн, ярьсан. Ирж шалгуул гэхэд нь эсэргүүцсэн тохиолдлууд байгаа юу?
Тийм зүйл огт байхгүй. Энэ Заригтай холбоотой бүх зүйлүүд ил байгаа. Мөрдөн байцаах албан дээр дуудаж байна гэсэн. Бид хоёр очсон, прокурорын мэдэгдэх хуудас ирлээ 20 минутын дараа ир гэсэн. Би л голоор нь ажилтай болж ийш тийшээ явсан болохоос биш тэр таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн зүйл байхгүй, хилээр гараад зугатаасан зүйл байхгүй. Прокурорын мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэж тэр санал дээрээ прокурор тусгаад байгаа боловч яг одоо албан ёсоор ирсэн юм байхгүй байна. Тэр талбай дээр зөндөө суусан. Тэрэн дээр нь цагдаа ирээд прокурорын мэдэгдэх хуудсыг авчирч өглөө гэдэг ийм зүйлүүд байхгүй. Тэгээд нэлээн зөрчилтэй зүйлүүд байна. Энэ дээр нь гомдол гаргана.
ЦЕГ-ын мэдэгдэл дээр ийм зүйл байгаа. 20 гаруй удаа дуудаад байхад ирээгүй. Тийм болохоор арга буюу энэ хүнийг барихаас өөр аргагүй байна гэсэн ийм зүйлийг хэлсэн. Түүнд нь маш олон хүмүүс цагдаагийн мэдээлэл гэдэг утгаар нь итгээд байна. Гэтэл жишээ нь солигдсон мөрдөн байцаагч Амартүвшингийн хувьд өөр лүү нь зөндөө залгасан гээд байгаа. Ямар дугаар руу залгасан юм. Өөрөө яг зөв дугаар руу залгасан уу харая гэхээр утасных нь дугаарыг буруу хийгээд залгасан байх жишээний. Гэтэл залгаад байхад өөрийг нь ирээгүй гээд дээрх 20 гаруй гэдэгт жишээ нь оруулчихсан байгаа юм?
Үүн дээр бид хоёр гомдол гаргасан. Утасных нь дугаарын нэг тоог нь зөрүүлж залгаад өчнөөн залгасан, дуудаад ирээгүй гээд байгаа юм. Мэдүүлгээ өгье гээд над руу хэлж ярина. Яагаад гэвэл би өмгөөлөгч нь учраас над руу ярина.
Өмгөөлөгчийн зүгээс энэ таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой бүх л хууль тогтоомжийнхоо зүйлүүдийг зөвлөөд л хэрэгжүүлээд явж байна.
Сая шүүгчийн захирамжин дээр 30 хоног цагдан хорино гэдэг дээр яг ямар ямар зүйл заалтаар яг ямар хэрэг дээр буруутгаж байгаа юм бэ?
Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авахад 4 үндэслэл бий.
-Оргон зайлсан
-Гэрч, хохирогч, мөрдөгч, шүүгчийг заналхийлэхээр оролдсон
-Өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээ “хилийн хориг”, Монгол улсын хилээр гарч зугатаах гэж буй үүнийг хэлж байгаа юм. Зөрчсөн гээд.
-Ахиад нэг нь болохоор прокурорын мэдэгдэх хуудсаар дуудаад байхад ирээгүй гээд байгаа юм.
Прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан гэдэг баримтууд, тэдэн сарын тэдэнд дуудсан гээд баримтууд дээр нь Н.Өнөрцэцэгийн гар утсан дээр үзлэг хийсэн юмуу тийм зүйлүүд нь байхгүй байгаад байна. Тэгэхээр яг дуудсан юмуу үгүй юу гэдэг нь бас их эргэлзээтэй. Тэгээд үүнтэй холбоотой зүйлүүд нь лайвдаад ил тод явж байсан байх.
Одоо яг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Манай зүгээс шалгуулна. Ерөөсөө шалгуулахгүй гээгүй байна. 6 нэр төр, алдар хүндэд халдсан гомдлыг гаргасан байна. Иргэд, олон нийтийн зүгээс байгаа юмуу яг үнэндээ танилцаагүй байна. Гомдолтой танилцуулаагүй, бид мэдэхгүй байна. Энэ нь хуульч зөрчсөн үйлдэл, процессын алдаанууд их байгаа. Яг ямар ямар хэргээр яллагдагчаар татаж буйг нарийн сайн мэдэхгүй байна.
6 ширхэг нэр төр, алдар хүндэд халдсан гэсэн гомдол байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан гомдол дээр энд цагдан хорьж байна. Дээр нь нэмээд Ланд-300 авахаар завдсан, бусдын эд хөрөнгө рүү заналхийлсэн гээд ийм нэг зүй ангитай. Ингээд 7 зүйл болчихоод байгаа юм.