Өрөг.мн сайт АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа Монголчуудын ярилцлага, нэвтрүүлгийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаа АНУ-ын Иллиной мужид өөрийн мэргэжлийн дагуу хими биологийн итгэмжлэгдсэн лаборатори ажиллуулж байгаа Т.Батзаяатай ярилцлаа. Түүний “MTC лаб” компани нь Америкийн зах зээлд шинээр худалдаалагдах гэж байгаа гэр ахуйн бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийн эрүүл ахуйн стандартыг шалгах, нян бактерийн шинжилгээ хийж гүйцэтгэдэг 30 гаруй жил ажиллаж байгаа, Эм зүйн хяналтын албаны итгэмжлэгдсэн лаборатори юм.
Бидэнд цаг гаргасанд баярлалаа. Лабораторийнхоо үндсэн үйл ажиллагааны талаар бидэнд танилцуулаач?
Намайг Т.Батзаяа гэдэг. Би Америкт 22 жил амьдарч байна. Манай компани Америк Монголын тавь, тавин хувийн эзэмшилтэй хамтарсан бизнес. Америк орон иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг маш чухалчилдаг. Олон нийтэд худалдаалагдах гэж байгаа бүх бүтээгдэхүүн заавал итгэмжлэгдсэн лабораториудааршинжилгээ хийлгэж байж зарах эрхээ авдаг. Би хими биологийн чиглэлээр сургуулиа төгсөөд Америк компанид хамтрагчтайгаа цуг ажилд орж хамт ажиллаж байсан юм.Удалгүй лабораторийнхоо эрхлэгч болж, дараа нь олон улсын компанид ажиллах боломж гарч байлаа. Тэр үед манай лабораторийг зарах санал явж байхаар нь Америк хамтрагчтайгаа нийлээд худалдаж авч байсан. Лаборатори маань 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Бид хоёр аваад 10 гаруй жил болж байна. Хамтрагчаа зөв сонгосондоо баярладаг. Манай монголынхоор ЖДҮ-ийн зээл авч анх бизнесээ эхлүүлж байсан.
Танайд хийж байгаа шинжилгээ юунаас урьдчилан сэргийлж байгаа вэ?
Америктиргэдийнхээ эрүүл мэндэд сайнанхаардаг. Манай компани бол зөвхөн гэр ахуйн чиглэлийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг. Гоо сайхан болон гэр ахуйн ихэнх бүтээгдэхүүнд ус агуулдаг.Усанд бактери өсөж, үржих боломж маш их байдаг. Түүн дээр бактери өсөж, үржихийг бууруулах бактерийн эсрэг бодис нэмдэг. Энд Засгийн газраас баталсан стандартын дагуу таван төрлийн бактерийг тодорхой хэмжээнд барьдаг гэсэн үг. Шинжилгээнээс гарч байгаа бүтээгдэхүүн кодтой байдаг. Тухайн бүтээгдэхүүнзарагдаж дуустал тухайн шинжилгээний бичиг хүчинтэй байдаг. Энэ нь хүний өдөр тутамд хэрэглэдэг савангаар дамжаад янз бүрийн бактери үржих зэргээс сэргийлж байгаа юм.
Таны хувьд нарийн мэргэжил эзэмшээд, мэргэжлийн дагуу бизнес хийж яваа хүн. Манайд нарийн мэргэжил сонгож суралцах залуусын тоо жил бүр цөөрөөд байгаа.Хими технологич мэргэжлийн эрэлт, үнэлэмжийн талаар танаар яриулмаар байна?
Технологи хөгжихийн хэрээр нарийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Эрэлттэй байна гэдэг өндөр үнэлэмжтэй ажиллана гэсэн үг. Гол нь залуус нарийн мэргэжлээр сонгож суралцчихаадмэргэжлээрээ ажиллаж, сайн мэргэжилтэн болох хэрэгтэй. Сайн мэргэжилтэн болж байж бүх боломж хүн бүхэнд нээгдэнэ. Хугацаа ордог, тэвчээр шаарддаг. Гэхдээ тэгж л сайн мэргэжилтэн болдог.
Эх орноо санаж байна уу? Монголдоо очиж байгаа юу?
Монголынхоо төлөө улсаа хөгжүүлэхсайн сайхан юм хийчих юмсан гэсэн бодол үргэлж тээж явдаг. Энд зохион байгуулагдаж байгаа Монгол улстай холбоотой бүх арга хэмжээг дэмжиж ажилладаг. Монголчууд бид хоорондоо эвтэй, шинжлэх ухааны салбараа сайн хөгжүүлж, эрдэмтдээ дэмжиж үгийг нь сонсож байж улс орон хөгжинө.
Ярилцлагын дэлгэрэнгүйг видеогоос үзнэ үү.