Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах гарц шийдлийн талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр "Нийтийн тээврийн автобус худалдан авах тендер амжилттай зохион байгуулагдсан. Энэ долоо хоногт ямар нэгэн маргаан гарахгүй бол шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж автобусаа авч эхэлнэ. Шинээр авах автобусаа хэрхэн ашиглах талаар холбогдох байгууллагуудад зөвлөмж өгсөн. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс төв замаар зорчиж байгаа нийтийн тээврийн шугамын давхардлыг багасгана. Богино эргэлтүүдийг нэмэгдүүлнэ. Үүнтэй холбоотойгоор өглөө анх уншуулсан картныхаа мэдээллээр бүтэн өдөржин зорчдог болгоно" гэв.
Энэ үеэр "Ногоон автобуснуудыг хэзээ буцаах вэ?" гэх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв.
Тэрээр "Энэ асуудлыг шүүх эцэслэн шйидвэрлээд "Ийм үнээр энэ автобуснуудыг нийслэл ав. Өөр нөхцөл байхгүй" гээд үнийг нь бууруулбал, нийслэл авах байх. Гэхдээ шүүх шийдээгүй байхад тэгнэ ингэнэ гэж ярих хэцүү. Миний бодлоор энэ автобуснуудыг буцааж хилээр гаргах бараг боломжгүй. Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт буцааж авахад зардал их гарна.