УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Цахим сайтыг хязгаарласантай холбоотой асуудал болон Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаарх мэдээллийг сонсож, хэлэлцсэн бөгөөд энэ талаар мэдээлэл хийв.
ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлэхдээ:
"Хэвлэл мэдээллийн байгууллага хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Домайн нэрийг ашиглах журмыг ХХЗХ баталсан байдаг.
ХХЗХ нь ЦХХХЯ-ны агентлаг биш. Энэ хороо нь хэн нэгнээс хараат биш гэсэн үг бөгөөд хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага юм. Цаашид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хуулиар баталгаажуулах тал дээр онцгойлон анхаарна. Тиймээс МСНЭ-ээс ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, миний хувьд салбарын сайдын хувиар ажиллах байр суурьтай байна.
Мөн домайн нэрийг бүртгэх, ашиглах журмыг ХХЗХ өнөөдөр хуралдаж байгаа талаар мэдээлсэн" гэв.