"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний үе шат болж байна. Иймд "Тавантолгой" ХК-ийн талаар ерөнхий мэдээлэл хүргэе.
"Тавантолгой" ХК 2011-2021 од 25.3-472.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 22.7-233.8 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтайгаар ажиллаж, 2.6-194.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
2022 оны жилийн эсийн байдлаар 2.53 сая тонн нүүрс олборлож, аудитлагдаагүй тайлангаар 762.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 358.6 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтай ажилласан байна. Мөн тус онд 331 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
2014-2022 онд хувьцаа эзэмшигчдэдээ нийт 170.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг шилжүүлсэн. Үүнээс 2018 онд 54.8 тэрбум төгрөг шилжүүлсэн нь хамгийн өндөр мөнгөн дүн байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар 456 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Мөн тус онд 323 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашигтай ажиллажээ.
Сонирхуулахад, "Тавантолгой" ХК-ийн ашиглаж буй бүлэг ордыг 1966 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд УИХ-ын 1999 оны тавдугаар сарын 13-ны өдрийн "Аймаг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай" 29 дүгэр тогтоолоор орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компани болсон байна. Тус компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбай нь нийт 218 сая тонны нөөцтэй. Үүнээс баттай буюу А зэргийн 36.3 сая тонн, бодитой 101.6 сая тонн, С буюу боломжит 80 сая тонны нөөцтэй аж.