"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн тогтоол, мөнгөн гүйлгээний журналыг хянаж үзэхэд ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хугацаанд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Үүнд: ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хугацаанд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна
ТУЗ-ийн гишүүн болон ерөнхий нягтлан бодогчид дараах буцалтгүй тусламж дэмжлэгийг олгосон байна. ТУЗ-ийн гишүүн Г.Цог-Өрнөхд буцалтгүй тусламжид 32.4 мянган ам.доллар, А.Жаргалсайханд 31.5 мянган ам.доллар, С.Сумьяагийн эмчилгээний зардалд 43.6 сая төгрөг, Д.Ганболдод 35 сая төгрөг, А.Идэрцогтод 25 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг тус тус олгожээ.
Мөн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигт буцалтгүй тусламжаар 35 сая төгрөг, ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаярт Lexus-570 автомашиныг олгосон байна.