"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний үе шат эхэллээ. Сонсголд “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах юм.
Сонсголоор "Тавантолгой" ХК-ийн 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн нэгдүгээр тогтоолоор ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг сонгосон. Дараа нь 2011 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдрийн 120 дугаар тогтоолоор орон нутгийн төлөөлөл болон даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тухай хуулийн 18 болон 21 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотой Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журам"-ын 10.3-т "Төрийн өмчийн төлөөлөгч нь хувийн өмчлөгчдөөс сонгогдсон ТУЗ, ХШЗ-ийн гишүүнийг ойрын төрөл буюу нэгдмэл сонирхолтой байж болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн байна.
Тус компанийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг 51 хувийн хувьцаа эзэмшигч буюу Өмнөговь аймгийн ИТХ-ын саналаар шийдвэрлэх ёстой хэдий ч 2009 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс 49 хувийн хувьцаа эзэмшигч тал шийдвэрлэж иржээ.