АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтнууд Украины армийг өвөлд бэлтгэлтэй байхыг анхаарууллаа.
Тэд ирэх саруудад Украины армийг фронтын шугамд амжилтгүй байх вий гэж санаа зовниж буйгаа илэрхийлж байна. АНУ-ын тагнуулын албанаас мэдээлснээр энэ өвөл ОХУ-ын арми Украины иргэний дэд бүтцийг дахин онилж болзошгүй байгаа аж. Ингэснээр тэд Украины ард иргэдийг өвлийн цаг агаарт тэсэж үлдэхийг шалгаж байна гэж барууны шинжээчид буруутгаж буй.
Түүнчлэн фронтын шугам дахь нөхцөл байдал ч хүнд байна. Украины арми хэд хэдэн газар “дорвитой” давшилт хийгээгүй нь өвөлд санаа зовниход хүргэж буйг АНУ-ын албан тушаалтнууд хэлжээ. Украины арми фронтын шугамд ийн амжилтгүй байгаад агаарын хүчний зэвсэг ховор байгаа нь холбоотой. Тодруулбал, НАТО-гоос амласан F-16 сөнөөгч онгоц ойрын хугацаанд ирэх төлөвгүй байгаа юм. Ирэх оны 3-р сард ОХУ-ын ерөнхийлөгч болно. Энэ үеэр В.Путин дахин сонгогдох магадлал өндөр байгаа нь барууны орнуудын ээлжит сорилж болж буйг шинжээчид мөн хэлж байна.