Загвар өмсөгч Эмили Ратаковскийн Францын “Le Monde” сэтгүүлд зориулж авсан гэрэл зургууд шүүмжлэл дагуулж байна.
Тэрбээр том жийнсэн өмдний нэг хэсэгт хоёр хөлөө оруулж зураг авхуулсан зэргээр томдсон хувцастай зураг авалт хийжээ. Энэ нь “plus size” буюу илүүдэл жинтэй моделуид хийгээд олон нийтийн дунд ихээхэн бухимдал төрүүллээ. Тэд 32 настай модель бүсгүйг илүүдэл жинтэй хүмүүсийг үл хүндэтгэсэн гэж үзэж байгаа юм. Эмили Ратаковскийн инстаграм дагагчид энэ зургуудийг нь жингээ хасахыг уриалсан өнгө аястай гэж буруутгаж байна.
Улмаар Тэсс Холлидэй тэргүүтэй “Plus size” моделиуд түүний инстаграм хуудасны дор олон сэтгэгдэл үлджээжээ. Гэхдээ Эмили Ратаковский нь загварын ертөнцөд тулгардаг бэрхшээлүүдийн талаар нээлттэй дуу хоолойгоо илэрхийлдэг нэгэн юм. Энэ удаа тэрбээр дагагчдадаа шинэ зураг авалтынхаа талаар хараахан хариу өгч амжаагүй байна.