“Institute for Economics and Peace’s Global Peace Index”-ээс гаргасан судалгаагаар 2023 оны хамгийн энх тайван орнуудаар Исланд, Дани, Ирланд тодорлоо. Тэд чийглэг уур амьсгалтай, үзэсгэлэнт байгальтай, ногоон хүрээлэн буй орчин зэрэг шинж чанараараа төстэй ч өнөөгийн олон улсад энх тайван байдлаараа мөн ижилсэж чадсаныг тус судалгааны байгууллага онцолжээ.
Эдгээр улсын бусдын эрхийг хүлээн зөвшөөрөх, нөөц баялгийг тэгш хуваарилах, хөршүүдтэйгээ сайн харилцаатай байх, мэдээллийн чөлөөт урсгал зэрэг хүчин зүйлсийг нь харгалзан үзсэний үндсэн дээр ийм үр дүн гарсан аж. Дэлхийн энх тайван байдлын түвшин ийнхүү 15 жилийн турш 13 дахь удаагаа буурсаар байна. 17 жилийн өмнө энэ индексийг гаргаж эхэлснээс хойш зөвхөн Исланд улс л жил бүр дэлхийн хамгийн энх тайван газраар тодорч байжээ.