Зариг.мн сайт руу Монголоос хандаж болохгүй болгосон талаар Цахим харилцаа холбоо хөгжлийн сайд Н.Учрал тайлбар хэллээ.
Тэрээр, “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бүх үг, үйлдэл надад таалагддаггүй. Гэхдээ түүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах нь буруу. Энэ бол ардчилал, эрх чөлөө рүү халдсан хамгийн буруу үйлдэл. Харилцаа холбооны зохицуулах хорооноос сайтын эрхийг хязгаарладаг явдлыг Монгол Улсын Засгийн газрын хурлаар яаралтай оруулж, хэлэлцүүлж зогсооё. Ирэх лхагва гарагийн Засгийн газрын хурлаар уг асуудлыг оруулна. Зариг сайтыг хаах гэж байгааг би урьдчилж мэдээгүй. Надад мэдэгдээгүй. Мэдэгдэхгүй яасан юм бэ гэж асуухад хуулиараа танд мэдээлэх албагүй гэж хариулсан. Харилцаа холбооны зохицуулах хороо прокурорын өгсөн хүсэлтийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн гэж л тайлбарлаж байгаа" гэв.