Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ онд багтаан БНХАУ-ын "Yutong Bus" компанийн үйлдвэрлэсэн 600 автобусыг 165 тэрбум төгрөгөөр худалдан авч, үйлчилгээнд гаргана.
Өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн тээврийг худалдан авах тендер зарласан. Тендерт таван ААН санал ирүүлсэн бөгөөд материалыг задлах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байдлаар хийсэн байна. Ирүүлсэн материалуудыг судалж үзээд, Үнэлгээний хорооноос дөрвөн оролцогчийн материал шаардлага хангахгүй гэж үзжээ. Ингээд БНХАУ-ын автобус үйлдвэрлэгч "Yutong Bus" компанийн 165 тэрбум төгрөгөөр /165,589,920,000₮/ нийт 600 автобус нийлүүлэх саналыг тэнцүүлсэн талаар Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэллээ.