Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, шатахууны хомсдолыг яаж шийдвэрлэх талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас асууж, хариулт авлаа.
Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, "ОХУ-аас шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. 2023 оны 11-р сарын 1-25-нд 102 мянган тонн шатахуун ирсэн. Энэ нь өмнөх жилээс 45 мянган тонноор илүү байгаа юм. Монгол Улс сард 3000 вагон шатахуун хэрэглэдэг. Энэ хэмжээнээсээ давуулан нийлүүлсээр байна" гэв.