Азербайжаны нийслэл Баку хотноо чөлөөт бөхийн Цэргийн 6 дахь удаагийн ДАШТ 11-р сарын 29-нөөс 12-р сарын 01-ний өдрүүдэд болж нэгдсэн дүнгээ гаргалаа.
Нийлбэр дүнгээр нутгийн эзэд 5 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай тэргүүлж, Иран 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл, Турк улсын баг 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртэж дараагий байруудад бичигдлээ.
Тэмцээний эхний өдөр ОУХМ Ц.Цогбадрах мөнгөн медаль, Ц.Чинзориг хүрэл медаль хүртсэн бол өчигдөр буюу 11-р сарын 30-ны өдөр Монгол улсын хоёр бөх хүрэл медаль хүртжээ. Ингэснээр Монголын бөхчүүд тус тэмцээнийг 1 мөнгө, 3 хүрэл медальтай өндөрлүүлж байна.
Тэмцээний жин тус бүрийн медалийн эздийг танилцуулбал:
57 кг
1. Махди Веиси (Иран)
2. Юсуф Демир (Турк)
3. Даулет Темиржанов (Казахстан)
65 кг
1. Али Рагимзаде (Азербайжан)
2. Ц.Цогбадрах (Монгол)
3. Адиль Оспанов (Казахстан)
3. Хассан Эбади (Иран)
70 кг
1. Гаджи Алиев (Азербайжан)
2. Али Акбар Зеруди (Иран)
3. Ц.Чинзориг (Монгол)
3. Мейржан Аширов (Казахстан)
74 кг
1. Туран Байрамов (Азербайжан)
2. Мохаммад Бахши (Иран)
3. Тимур Бижоев (ОХУ)
92 кг
1. Ибрагим Юсубов (Азербайжан)
2. Асхаб Саадулаев (ОХУ)
3. Ариф Озен (Турк)
61 кг
1. Ахмет Думан (Турк)
2. Жейхун Аллахвердиев (Азербайжан)
3. Азамат Тускаев (ОХУ)
3. Э.Энхбат (Монгол)
79 кг
1. Орхан Аббасов (Азербайжан)
2. Рустем Мирзагалиев (Казахстан)
3. Идар Хатанов (ОХУ)
3. О.Сүлдхүү (Монгол)
86 кг
1. Морган Маккинтош (АНУ)
2. Реза Эбрахим Неджад (Иран)
3. Исмаил Кучуксолак (Турк)
3. Фарид Жаббаров (Азербайжан)
97 кг
1. Мустафа Сессиз (Турк)
2. Али Реза Рекаби (Иран)
3. Руабахфади (Алжир)
125 кг
1. Мостафа Тогани (Иран)
2. Виталий Песняк (Беларусь)
3. Знаур Коциев (ОХУ)
3. Нурсултан Азов (Казахстан)