Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэх хуваарьтай. Энэ хуваарийг урагшлуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодрууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны шийдвэр гаргаагүй байна. Боловсролын ерөнхий газраас долоо хоногоор сурагчдын амралтыг урагшлуулах тооцоо судалгааг хийж, салбар яамандаа хүргүүлсэн" гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд 2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан. Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр болж байгаагаараа онцлогтой.
- Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
- Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
- Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
- Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.