Авлигачдад эцсийн хариуцлага тооцох асуудал шүүхийн шатанд удааширч буй талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Тэрээр, "Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, Монгол Улсын аминд хүрэх аюул байсан. Авлигын эсрэг адармаатай тэмцэл өдөр өдрөөр ахисаар өнөөдөр шүүхийн шатанд хүрлээ. Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгож байгаа нь авлигын эсрэг тэмцэл үү, авлига авах нь зөв гэсэн урамшуулал уу? Энэ мэт асуудалд ард түмэн итгэл алдарч байна. Авлигыг ялж байж бид жам ёсны, эрүүл эдийн засгийн тогтолцоонд шилжинэ. Тиймээс авлигатай хатуу тэмцэнэ. Авлигачдын өрөвдөж болохгүй, өршөөж болохгүй, бууж өгч болохгүй. Авлигатай хатуу тэмцэх нь Монголын төлөөх хайр юм" гэв.