НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг гишүүн орнуудыг Украинд үзүүлэх тусламжаа зогсоож болохгүйг санууллаа. Брюссельд болсон НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр тэрбээр “замаасаа ухарч болохгүй, Украинд тусламж үзүүлсээр байх нь НАТО-гийн аюулгүй байдалтай ч холбоотой” гэдгийг хэлжээ. Өнгөрсөн оны 2-р сард дайн эхэлснээс хойш АНУ-аас Украинд тусламж болгож 40 тэрбум долларын тусламж илгээсэн.
Мөн шаардлагатай бүхий л хугацаанд тусламж үзүүлсээр байх болно гэдгээ тус улсын эрх баригчид илэрхийлсэн билээ. Гэвч Украинд нэмэлтээр тусламж болгож өгөх 61 тэрбум ам.долларын тусламжийг АНУ-ын конгресс батлахгүй байгаа юм. Учир нь төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдахчууд Украинд тусламж үзүүлэхийн эсрэг байр суурьтай байдаг. Түүнчлэн Европын холбооноос Украинд өгөх 50 тэрбум долларын тусламж Унгарын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас гацсан байдалтай байна. НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын зорилго нь Украин дахь тусламж, дэмжлэгээ зогсоогоогүй гэдгийн илрэл гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен хэлсэн ба АНУ ч энэ байр сууриндаа хэвээр байгаа гэдгийг бататгажээ.