Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаны хүмүүс ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд буюу Засгийн газар хоорондын комиссын Оросын талын даргатай уулзжээ. Улмаар ОХУ-аас ойрын хугацаанд 730 вагон дизель түлш оруулж ирэхээр тохирсон талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Тодруулбал өнөөдрөөс эхлэн, 12 дугаар сарын 2-ныг хүртэл 350 вагон дизелийн түлш оруулж ирэхээр эцэслэн тохирсон байна. Мөн ОХУ-ын талаас хориг байхгүй, нийлүүлэлт тогтмол үргэлжилж байгаа боловч тээвэрлэлтийн асуудал гарч байгааг тэр хэлсэн юм.