Өтгөн хаталт нь шингэн дутагдах, хоол хүнснээсээ хангалттай хэмжээний эслэг авч чадахгүй тохиолдолд үүсдэг. Зарим үед стресс, дааврын өөрчлөлт, хоол боловсруулах асуудлаас үүдэх нь бий. Монголчуудын дунд өтгөн хаталт нь тун түгээмэл бөгөөд насанд хүрэгчид төдийгүй бага насны хүүхдүүдийн хувь санаа зовоох асуудал нэгэнт болжээ. Иймд эмийн бус, туулгын бус эрүүл аргаар хэрхэн эмчлэх зөвлөгөөг хүргэж байна.
ЗӨВ ХҮНС ХЭРЭГЛЭЭРЭЙ, БУРУУГ НЬ АЛГАСААРАЙ
Эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь өтгөн хаталтаас ангижрахад тусална. Үүнд: овьёос, бүхэл үрийн талх, үр тариа, алим, гүйцэт болсон банана зэрэг багтана. Мөн лууван, навчит ногоо, бор будаа, шош, лийр, чиа үр, авокадо, хар чавга хэрэглээрэй. Дээрх хүнсийг хэрэглэхдээ тогтмол ус уух нь, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Өтгөн хаталтын үед цагаан талх, цагаан гоймон болон эслэг багатай зууш, боловсруулсан мах, бэлэн хоолноос татгалзаарай. Мөн шарсан хуурсан хоол нь өөх тос ихээр агуулдаг тул хоол боловсруулалтыг удаашруулж, өтгөн хатахад хүргэдэг. Боловсруулсан хоол хүнс нь их хэмжээний өөх тос, элсэн чихэр, натри агуулдаг тул бие махбодод хортой төдийгүй хоол боловсруулалтыг удаашруулдаг байна.
3-12 ДОЛОО ХОНОГ ХЭРЭГЛЭСНЭЭР ӨТГӨН ХАТАЛТЫГ АРИЛДАГ
Пробиотикууд нь таны гэдсэнд ашиггүй бактери үржихээс сэргийлдэг. Ашигтай бактери агуулсан, хугацаа уртасгагчгүй, пробиотикоор баялаг Активиа тараг, даршилсан байцаа зэрэг нь гэдэсний бичил биетийн орчныг сайжруулдаг. Түүнчлэн хүүхдэд өтгөн хатах нь түгээмэл бөгөөд энэ нь хоолны дэглэм, хүнсний харшил зэрэг янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалж болно. Пробиотикууд нь насанд хүрсэн хүний төдийгүй хүүхдийн өтгөн хаталтыг арилгадаг болох нь олон судалгаагаар тогтоогдсон. Пробиотикийг 3-12 долоо хоног хэрэглэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч, өтгөн хаталтыг багасаж, бүрэн арилдаг байна.
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 38% НЬ ӨТГӨН ХАТДАГ
Жирэмсэн эмэгтэйчүүдийн 38 хүртэлх хувь нь өтгөн хатах шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ нь төрөхийн өмнөх бэлдмэл, дааврын хэлбэлзэл, биеийн хөдөлгөөний өөрчлөлтөөс үүдэлтэй байж болно. Жирэмслэлтийн үед пробиотик агуулсан сүү тараг хэрэглэх нь өтгөн хатахаас сэргийлдэг.
Эслэг ихтэй хоол хүнс, пробиотикоор баялаг тараг тогтмол хэрэглэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр өтгөн хаталтаас ангижрах боломжтой. Зөвхөн Активиа тарагт агуулагдах Дэлхийн №1 пробиотик болох актирегуларис нь бүдүүн гэдэс хүртэл амьдрах чадвартай тул хоол боловсруулах замыг бүхэлд нь хамарч, өтгөн хатах, бие хүнд оргих, гэдэс дүүрэх зэрэг асуудлыг шийдэхэд тусална.
Хоол боловсруулалтын амттай шийдэл Активиа