Хөрөнгийн зах зээлд банкны хадгаламж, Засгийн газрын бондоос ч өндөр өгөөжтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан Омни Ассет ТЗК компанийн анхдагч арилжаа амжилттай болж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 10.00 цагт Монголын хөрөнгийн биржид хоёрдогч зах зээлийн арилжааг нээлээ.
“Омни Ассет” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч арилжаагаа арваннэгдүгээр сарын 22-ны 10.00 цагт нээсэн бөгөөд төлөвлөсөн 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа хоёр цагийн дотор төвлөрүүлснээр анхдагч арилжаа хаагдсан байна.
Тодруулбал, “Омни Ассет” нь “Хөрөнгөө босго” уриан дор хөрөнгө оруулагчдад өгөөжөө улирал бүр хүртэх, нэгж нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 19.6 хувийн өгөөжтэй хөрөнгөөр баталгаажсан 60,000 ширхэг үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй арилжиж, амжилттай хөрөнгө оруулалтаа татжээ. Энэхүү эрэлттэй хөрөнгө оруулалтаас хоцорсон оролцогчид хоёрдогч арилжаанд оролцох боломж нээгдэж байна.
“Омни Ассет” ХБҮЦ нь зах зээлд эрэлттэй байсны гол шалтгаан нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц өндөр өгөөжтэй, дээр нь үнэт цаас гаргагч “Омни Капитал ББСБ” ХХК нь олон нийтэд нээлттэй бүтээгдэхүүн санал болгож байсан туршлагатай, хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн санал болгодог, найдвартай компани гэдэг нь давуу тал болсон аж.
Тухайлбал, “Омни Актив” ХБҮЦ-ыг 2022 оны эхний улиралд амжилттай гаргаж, 2023 онд эхний хуваарьт үндсэн төлөлтийг хөрөнгө оруулагчдын дансанд байршуулсан нь найдвартай санхүүгийн байгууллагыг нь баталж байна.
Одоо зах зээлд гаргаад байгаа “Омни Ассет” ХБҮЦ нь хөрөнгө оруулагчдад улирал бүр хүүгийн төлөлт хийнэ гэдгээрээ давуу талтай. Мөн "Омни Ассет" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны өөр нэг давуу тал нь эрсдэлийн түвшин бага, иргэн аж ахуйн нэгж нээлттэй оролцох боломжтой юм.
Хуримтлуулсан хөрөнгөө төрөлжүүлэх, мөн цуглуулсан хуримтлалаа инфляцаас хамгаалж, банкны хадгаламжийн хүүгээс өндөр өгөөж авах зорилготой хөрөнгө оруулагчдад таатай бүтээгдэхүүн байх нь гарцаагүй.
ХӨРӨНГӨӨ БОСГО – ОМНИ АССЕТ ХБҮЦ
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
7510-7500