Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын Гараар татах хүчний баг тамирчид 5 алт хүртэж, медалийн дүнгээр шилдэг гурван улсад олгодог Дэлхийн цомыг анх удаа Монголын баг тамирчид эх орондоо авч ирсэн билээ.
Монгол Улсыг Гавьяат Дасгалжуулагч Д.Баттулга: "Манай холбоо үүсгэн байгуулагдаад тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид тэмээн уралдаанд оролцох зардал санхүүгээ зөвхөн өөрсдөө хувиасаа гаргаад явж байгаа, энэ спортын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж байгаа хамт олон юм.
Бид салбар холбоогоо одоогийн байдлаар Эрдэнэт, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад нээгээд байна. Тун удахгүй Өвөрхангай аймагт нээхээр бэлтгэж байна. Одоо ирэх оны 03-р сарын 15-нд "Гараар татах хүч"-ний УАШТ-ийг дотооддоо зохион байгуулна. Мөн 2024 оны 04-р сард АНУ-д "Арнолд Классик" тэмцээний үеэр гараар таталтын тэмцээн болно. Энэ тэмцээнд манай улсаас бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор бэлтгэж байна."
Багийн ахлагч, Гараар татах хүчний Дэлхийн хошой аварга А.Чингүүн:
"Энэ төрөл нь дэлхийн бүх л оронд хурдацтай хөгжиж байгаа. Дэлхийн томоохон орнууд буюу АНУ "Арнолд классик" тэмцээндээ хүртэл энэ төрлийг оруулж зохион байгуулдаг. Улс болгон дээр Ази, Дэлхий, Дэлхийн цом, Европын аварга гээд гараар татах хүчний маш олон тэмцээнүүд зохион байгуулагдаж явагддаг.
Бид нарын гол зорилго бол "Арнолд Классик" тэмцээнээс энэ төрөлдөө медаль авчихвал бүх медаль бүрдэж, зорилго биелэх гээд байгаа" гэв.