Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Цензургүй баг”-ийн сэтгүүлч Ж.Баттуулыг хуулийн байгууллагад өгсөн асуудлаар сэтгүүлч Ж.Баттуул тайлбар мэдээлэл хийлээ.
Сэтгүүлч Ж.Баттуул: "Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатарын санаачилсан хуулийн төслийн талаар, түүний санаачилсан энэ хууль бол Монгол улсын газар нутгийг гадныханд 100 жилээр өгөх Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн ийм хуулийн төслийн талаар би та бүхэндээ мэдээлэл өгөх гэж байна.
Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нэртэй хуулийн төслийг санаачлаад сая УИХ-д өнгөрсөн зургаадугаар сарын 23-ны өдөр хэлэлцүүлэх гээд өргөн мэдүүлсэн.
Энэ хуулийн агуулга нь энэ хууль бол Монгол улсын газар нутгийг гадныханд 100 жилээр өгөх "Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн" ийм агуулга бүхий хуулийг өргөн барьсан.
Ингээд өнгөрсөн 7-р сарын 04-ний өдөр буюу баяр наадмын өмнөхөн, иргэдийн хувьд баяр наадмын уур амьсгал орчихсон УИХ-ын үйл ажиллагаанд төдийлөн анхаараагүй, баяр ёслолдоо анхаараад байсан цаг үед тухайн хуулийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах гэж оролдсон. Аз болж ийм хууль батлуулах гэж байна гээд эсэргүүцэлтэй тулгараад тэр мөчид энэ хэлэлцүүлэг түр зогссон байдаг.
Хамгийн гол шалтгаан нь энэ хууль батлагдаж хэзээ ч болохгүй гэдэг агуулгаар энэ хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна" гэв.