Канадын Ерөнхий сайдаар Марк Карни сонгогдов

2008 онд эхний анги нь цацагдсан “Twilight” буюу Бүрэнхий цуврал нь гол дүрийн жүжигчид болох Кристен Стиварт болон Робберт Пэттинсон нарын карьерын эхлэл болсон гэхэд буруудахгүй.
Тэгвэл тус кино одоо цагт хийгдсэн бол гол дүрүүдэд нь “Wednesday” цувралаар танигдсан Женна Ортега болон “Euphoria”-гийн Жэйкоб Элорди нар тоглох байсан гэдгийг Бүрэнхий киноны найруулагч Кэтрин Хардуик хэлжээ. Тэрбээр дээрх хоёр жүжигчинг одоо цагийн “Холлиудын залуу одод” гэдэгтэй санал нэгдсэн байна.
“Watchalong” подкастын үеэр эдгээр яриа дурдагджээ. Түүнчлэн найруулагч анх Робберт Пэтинсон продакшны багт таалагдаагүй буюу царайлаг цус сорогчийн дүрд тохирохгүй гэж яригдаж байсныг подкастын үеэр хуваалцлаа.