Улаанбаатар хотод өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
08.30-17.30 цагт: МУИС-ийн төв байрны дугуй танхимд: Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, МУИС-ийн Инженер технологийн сургууль, “ЭРАСМУС-ТАКМИ” төслийн хамтарсан "Хүрээлэн буй орчин-2023" эрдэм шинжилгээний хурал болно.
ТЕГ-ын 8 давхарт
10:00 цагт ХХОАТ-ын татварын өөрчлөлтийг танилцуулах уулзалт зөвлөгөөн болно. Хувиараа бизнес эрхлэгчид, Урлаг соёлын төлөөлөл оролцоно.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Цензургүй баг”-ийн сэтгүүлч Ж.Баттуулыг хуулийн байгууллагад өгсөн асуудлаар сэтгүүлч Ж.Баттуул тайлбар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын Гараар татах хүчний баг тамирчид 5 алт хүртэж, медалийн дүнгээр шилдэг гурван улсад олгодог Дэлхийн цомыг анх удаа Монголын баг тамирчид эх орондоо авч ирсэн талаар "Монголын Гараар татах хүчний холбоо"-ноос мэдээлнэ.
-“Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр”-ийг угтан хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх, "Хүний эрх хамгаалагч" хөрөг найрууллын МОЖО уралдааны шагнал гардуулах “Хүний эрхийн хамгаалагч “Зоригтон-2023” үйл ажиллагаа болно.
-Даланзадгад хотод уул уурхайн нөлөөллийн талаархи дата экспертүүдийн “Мэдлэгт хөтлөх номын цаг” уулзалт болж байна.