Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын тамирчид 24 цагийн гүйлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.
Тайпей хотод 2023.12.1-2-ны өдөр зохион байгуулагдах тус тэмцээнд 41 орны 115 эмэгтэй, 147 эрэгтэй нийт 262 тамирчид тэсвэр тэвчээр, өөр өөрийгөө ялан дийлж оролцохоор бүртгүүлсэн байна.
Монголын багийн ахлагчаар Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Батболд, Дасгалжуулагчаар /ЕНБД/ С.Өнөрбаяр нар ажиллаж байна. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
-Эмэгтэй баг Н.Лхагва Эрдэнэ СМ Б.Гүнтэвчимэг 1-р зэрэг, Ч.Пүрэвжав СМ, З.Нина ОУХМ
-Эрэгтэй баг Ч. Батжаргал ОУХМ, Э.Ганбат СМ П.Отгонбаатар ОУХМ зэрэг туршлагатай тамирчид оролцох юм.