Өрөг.мн сайтын дөрвөн жилийн ой тун удахгүй тохиох гэж байна. Бид дөрвөн жилийн хугацаанд сэтгүүл зүй ёс зүйн кодоо эрхэмлэж, “Ёс зүйтэй мэдээлье” уриан дор мэдээ, сурвалжилга, контент, нэвтрүүлгүүдээ бэлтгэн үзэгч олонд хүргэсээр ирсэн юм. Ойн баярыг угтан Өрөг.мн сайтыг дэмжиж үнэлдэг эрхмүүдийн нэг болох спортын сэтгүүлч Б.Ялалт дараах зүйлийг хэлж байна.
Тэрээр, “Өрөг.мн бол миний хувьд заавал орж уншдаг мэдээллийн эх сурвалж. Ялангуяа “Улс төрийн задлан” нэвтрүүлгийг зорьж ороод, тогтмол үздэг. Сайтууд ихэвчлэн бичвэрийн төрлөөр дагнадаг бол, Өрөг.мн сайт видеогоор дагнаад зогсохгүй давхар бичвэр байдлаар мэдээ, сурвалжилга, контентуудаа холбодог нь сайшаалтай.
Хамгийн гол нь сэтгүүл зүйн чухал нэг зарчим бий. Тэр нь хоёр талын байр суурийг заавал авдаг байх. Энэ зарчмыг Өрөг.мн сайт хэзээ ч алдагдуулж байгаагүй нь бахархах зүйл мөн. Энэ байдлаа цаашдаа ч алдахгүй байж, олон жил баримталж яваарай.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тал дээр Өрөг.мн сайтыг би “манлайлагч” гэж боддог. Өрөг.мн сайтынхаа хамт олонд дөрвөн жилийн ойн баярын мэндийг хүргэе” гэсэн юм.
Ташрамд дурдахад Өрөг.мн сайтын гарын арван хуруунд багтах хамт олон үзэгч та бүхэнтэй өөр өөр өнгө аясыг мэдрүүлсэн олон төрлийн сошиал контент хийгээд, том хэмжээний нэвтрүүлгүүдээрээ тогтмол учран золгодог билээ. Бидний хичээл зүтгэл шингэсэн бүтээлүүдийг таашаан хүртэж, оюунлаг шүүмж харамгүй хайрладаг үзэгч та бүхэнд баярлалаа.