Израилийн засгийн газар болон Хамас бүлэглэлийн хооронд хийсэн “гал зогсоох хэлэлцээр”-ийн дагуу Хамас бүлэглэл Израилийн барьцааны иргэдийг суллаж эхэлсэн. Тэгвэл ням гарагт сулласан хүмүүс дотор дөрвөн настай Авигэйл гэх охин байжээ.
Тэрбээр 10-р сарын 7-ноос хойш Хамас бүлэглэлийн барьцаанд байсан аж. Охиныг 3 настай байхад барьцаалсан ба өнгөрсөн нэг сар хагасын хугацаанд төрсөн өдөр нь таарч, дөрөв хүрсэн байна. 10-р сарын 7-нд Хамас бүлэглэл Израильд гэнэтийн цохилт өгөхдөө түүний эцэг эхийг хөнөөсөн аж. Охины аав буудуулж байхдаа гартаа охиноо тэвэрсэн байсан талаар хамаатны эгч нь хэвлэлийнхэнд хэлжээ. Түүний гэр бүл энэ хэлэлцээрт хувь нэмэр оруулсан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй Катарын засгийн газар болон бусад хүмүүст талархлаа илэрхийлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден охиныг эсэн мэнд суллагдсанд баяртай байгаагаа илэрхийлж, түүний туулсан бүхнийг төсөөлөхийн аргагүй байсан талаар хуваалцсан байна.