АНУ-ын “Vermont” их сургуулийн кампусын ойролцоо явж байсан гурван Палестин оюутныг буудсан хэрэг гарлаа. Хэрэг болох үед тэд “кефиеэх” гэх үндэсний ороолтоо зүүж, арабаар ярьж байсан аж. Цагдаа нар хэрэг үйлдсэн этгээдийг хайх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Тэдний биеийн байдал тааруу байгаа бөгөөд хамтдаа нэгэн төрсөн өдрийн үдэшлэгт явж байгаад ийн халдлагад өртжээ. Хохирогчдын гэр бүлийнхэн Палестинчуудыг дэмждэг төрийн бус байгууллагаар дамжуулан энэ хэргийг сайтар шалгаж, сэжигтэнд зохих шийтгэлийн ногдуулахыг шаардсан байна.
10-р сарын 7-нд Израил, Хамас бүлэглэлийн хооронд мөргөлдөөн хурцадсанаас хойш АНУ-д Еврей болон Исламын шашинтай хүмүүсийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах хэрэг ихэссэн. Цахим сүлжээнд энэ үзэгдэл улам хүчтэй явагдаж байгааг хэвлэлүүд мэдээлж буй.