Шатахуун ховордсон асуудалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө. Хоригтой 21 хоногийн хугацаанд нэг ч тонн АИ92 бензин болон дизель түлш ОХУ-аас хилээр орж ирээгүй талаар тэр онцлов.
2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар Монгол Улсад 95 мянган тонн дизель түлш орж ирсэн байна. Үүнээс 7000 орчим тонныг БНХАУ-аас үлдсэнийг ОХУ-аас авчээ.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Монгол Улсын шатахууны нийт хэрэглээ 90,000 тонн байдаг. Одоогоор бүх нөөцөө шавхсан. БНХАУ руу дизель түлш авах томоохон хэмжээний захиалга хийгээд ААН-үүд өнгөрсөн Баасан гарагт мөнгийг төлсөн. 4-5 хоногийн хугацаанд дизель түлш орж ирэх байх. БНХАУ-аас импортолж буй шатахууны хэмжээг нэмж байгаа юм. Энэ хүртэл хугацаанд ОХУ-аас орж ирсэн дизель түлшээрээ хүргэнэ. Үүнээс өөр арга зам байхгүй гэв.