Израиль, Хамас бүлэглэл хооронд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр гурав хонолоо. Энэ хугацаанд Газын зурваст барьцаанд байсан 41 иргэнийг суллажээ. Тодруулбал, баасан гарагт эхний ээлжид 13 Израиль иргэн, 11 гадаад иргэн сулласан бол бямба гарагт 13 Израиль иргэн, дөрвөн Тайландын иргэнийг сулласан байна. Эсрэгээрээ, Израилын шоронд хоригдож байсан 39 Палестины хоригдлын мөн сулласан аж.
Гэвч одоогоор Хамас бүлэглэл ээлжит суллах үйл ажиллагааг цуцлаад байна. Учир нь Катарын зуучилсан энэхүү гал зогсоох ажиллагааны хүрээнд хоригдол солилцоо хийгээд хүмүүнлэгийн тусламжийн асуудал маргаантай байдалд хүрсэн тул ийм шийдвэр гаргасан гэжээ. Харин НҮБ-ын мэдээлснээр 10-р сарын 7-нд талуудын хооронд дайн эхэлснээс хойш хамгийн их буюу 61 ачаа тээвэр бүхий хүмүүнлэгийн тусламж Газын зурваст хүргэгдсэн гэв.