Шилдгүүдээ нэрлэсэн сагсан бөмбөгийн эмэгтэй дээд лигийн “сонин хачин”
2023 оны 11 сарын 24-26-ны өдрүүдэд Монгол улсын өсвөрийн цаначид Швед улсад Олимпын эрх авах оноо цуглуулах уралдаануудад оролцлоо.
Уралдаанд Монгол, Швед, БНСУ, Бразил, Япон, Серб зэрэг 15 орны эрэгтэй 233, эмэгтэй 140 цаначин өрсөлдсөн байна.
Монгол улсаас тус уралдаанд оролцсон тамирчид н.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Г.Энхнасан, Н.Нандинцэцэг нар олимпын эрхийн оноогоо ахиулж чаджээ. Багийн дасгалжуулагчаар Д.Баттулга ажиллаж, баг тамирчдын цанын тосыг ОУХМ Б.Ачбадрах хариуан маш сайн ажилласан байна.
Мөн Б.Ачбадрах өөрөө хоёр ч зайн уралдаанд амжилттай уралдаж энэ улирлын гарааны оноогоо өндөр тогтоож эхэллээ.
Баг тамирчдын дараагийн уралдаан буюу гала уралдаанд Норвегит очиж өрсөлдөх ажээ.