Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 99 жилийн ойд зориулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний бөхийн холбооноос хүчит бөхийн барилдааныг энэ сарын 25-ны өдөр Мандалговь хотноо зохион байгууллаа.
Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 48 бөх зодоглосноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын өсөх идэр начин Э.Даш 6 даван түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Улсын харцага Х.Гантулга үзүүрлэжээ. Их шөвөгт Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн шалгарсан юм.
Барилдааны үеэр энэ жил гадаад дотоодын тэмцээн, баяр наадмаар амжилт гаргасан бөхчүүддээ аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагнал, нутгийн брэнд Агар хувинг дурсгав.