ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл энэ долоо хоногт Их Британид гурван өдөр айлчилсан. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох Blackpink багтжээ.
Улмаар Букингемийн ордонд ИБУНХУ-ын хаан Гуравдугаар Чарлес хамтлагийн дөрвөн гишүүнийг төрийн дээд одонгоор шагнасан байна.
Хамтлагийн гишүүд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар идэвхтэй үйл ажиллагаанд оролцож, 2021 оны COP 26 хуралд олон залуучуудыг идэвхтэй хамруулж чадсаныг нь үнэлж ийм нэр хүндтэй шагналаар шагнасан аж. Өмнө нь энэ шагналыг Бийтлз хамтлаг, дуучин Адель нар хүртэж байсан юм.