Израилын засгийн газар энэ долоо хоногийн эхээр хуралдаж, Газын зурваст дөрөв хоногийн турш гал зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдрөөс хойш Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ.
Ингэхдээ Израилийн батлан хамгаалах хүчин Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа 50 иргэнээ суллах тохиролцоонд хүрсэн юм. Эхний ээлжид хүүхэд эмэгтэйчүүдийг суллана гэдгийг аль аль тал баталсан байна. Катар улс энэхүү гал зогсоох хэлэлцээрийн зуучлагчаар ажиллаж байгаа бөгөөд тус улсын гадаад хэргийн сайд барьцааны иргэдийг хэрхэн гаргах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгзалзжээ. Учир нь иргэдийн аюулгүй байдлыг чухалчилж байгаа учраас ийм шийдвэрт хүрсэн гэсэн байна.
Гэхдээ шинжээчид барьцааны иргэдийг Египетийн “Рафах” хянан шалгах цэгээр дамжих болов уу гэж таамаглаж байна. Хамас бүлэглэлийн барьцаанд Израилийн 240 гаруй иргэн байгаа гэх мэдээллийг хэвлэлүүд мэдээлж буй. Гэхдээ “гал зогсоох” дөрвөн хоног дууссаны дараа Израилийн батлан хамгаалах хүчин Хамас бүлэглэлийг бүрэн устгах дайралтаа эрчимжүүлнэ гэж тус улсын ерөнхий сайд Б.Нетаньяху мэдэгдсэн юм.