Сэтгүүл зүйд заасанчлан Хэвлэл мэдээлэл бол "Дөрөв дэх засаглал".
Тодруулбал, "Дөрөв дэх засаглал" нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөө гэсэн үг. Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсад үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу ажил үүргээ биелүүлж яваа Сэтгүүлчдийн эрэн сурвалжилж баримттай мэдээлсний эсрэг сав л хийвэл цагдаад дууддаг боллоо.
Хэрвээ хэвлэл мэдээллийн салбар амаа үдүүлж, дуугаа хориулах юм бол хэн бугай нь ч дур зоргоороо аашилж авирлан Монгол улсад самарч өгөх биз ээ.
Хууль, хуулийн дээр эх орны минь хөх тэнгэр бий. Гагцхүү эх орныхоо эсрэг сөргөөр хийсэн үйлдэл бүхнийг Хэвлэл мэдээллийн Сэтгүүлч нар баримттайгаар илрүүлж, баримт бас дахин баримттай олон нийтэд мэдээллэх үүргээ биелүүлдэг. Ард түмэнд "мэдэх эрх" нь байгаа.
Тэгвэл Сэтгүүлчийн үүргээ "баримт"-тайгаар биелүүлсэн Сэтгүүлч Ж.Баттуулыг Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас дуудаж байцаалт авчээ.
Сэтгүүлч Ж.Баттуул: "Эх орныхоо газрыг гадныханд 100 жилээр алдаж байснаас би шоронд орсон нь дээр". "Иймээс би цаашдаа Монголын эсрэг хийсэн үйлдэл бүрээр нь гурав, 30 цаашлаад 300 нэвтрүүлэг хийнэ гэдгээ энэ Цагдаагийн газрын гадаа амлачихъя" гэв.
Тэрбээр байцаалт өгсөн тухайгаа ийн ярив.
Би Сэтгүүлч Ж.Баттуул. Энэхүү мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын гаднаас та бүхэнд мэдээлэл хүргэж байна.
"Монголын эсрэг ажиллагаа буюу Чимэдийн Хүрэлбаатар" нэвтрүүлэг бэлтгэж хүргэсний төлөө Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар гомдол гаргаж дөнгөж сая би цагдаад анхны байцаалтаа өгчихөөд гарч ирлээ.
Энэхүү нэвтрүүлэгт Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар Монгол Улсын газар нутгийг 100 жилээр өгөх гэж хууль санаачилсныг, энэхүү хуулиа наадмын өмнө батлуулах гэж оролдсоныг нэвтрүүлэгтээ үзүүлсэн.
За энэний хариуд над дээр гомдол гаргасан юм.
Чимэдийн Хүрэлбаатарын Монголын эсрэг хийсэн үйлдэл бүрээр нь гурав, 30 цаашлаад 300 нэвтрүүлэг хийнэ гэдгээ энэ Цагдаагийн газрын гадаа амлачихъя.
Монгол Улсын "газар нутгийг гадныханд 100 жилээр алдаж байснаас Сэтгүүлч би энийг эсэргүүцээд шоронд орсон нь дээр гэж бодож байна" гэв.