Хэдхэн хоногийн өмнө гараанаасаа гарсан "Жигүүр" төсөл Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвтэй хамтарч ажиллахаар болжээ. Тус төсөл нь эхний ээлжинд ЕБС-ийн 2000 сурагчдад гурван чиглэлээр "Боловсрол" олгох зорилготой. Тухайлбал, эрүүл мэнд, санхүү, сэтгэл зүйн боловсрол олгох "Жигүүр төсөл"-д 2000 гаруй хүүхэд хамрагдах юм.
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төв нь энэхүү төслийн хүүхдүүдээс хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэхээр боллоо.
Хүүхдийн мэргэжлийн эмч, сэргээн засахын эмч мэргэжилтнүүдийн баг хэл ярианы бэрхшээл, дэлгэцийн хамаарал, тулгуурын эмгэгүүд, мөн хүүхдийн нурууны өөрчлөлт зэргийг илрүүлж дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
"Жигүүр" төсөл нь нийтдээ эхний ээлжинд 52 долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. Харин урт хугацаандаа олон өсвөр насны хүүхдүүдийг мөн орон нутагт суралцдаг сурагчдыг ч хамруулах алсын зорилготойгоор "Эрүүл амьдралын жигүүр" ТББ-аас хэрэгжүүлж байна.