Нийтийн тээврийн автобус худалдан авах олон улсын тендерт таван компани саналаа ирүүлснийг НЗДТГ-аас зарласан. Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээжээ.
Харин Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол China North Vehicle Corporation LTD-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна.
Нийтийн тээврийн автобус нийлүүлэх санал ирүүлсэн таван компани:
“Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг
Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг
Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг
Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг
China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөг.
Ингэхдээ тендерийн бичиг баримтад 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгажээ. Мөн хамгийн гол нь жолооч буюу боловсон хүчний асуудал чухал. Тэгвэл нийтийн тээврийн салбарт нийт 1,887 жолооч шаардлагатай гэдэг судалгаа гарчээ.
Өнөөдрийн байдлаар 221 жолоочийн орон тоо сул байгаа ажээ. Жолооч нарын гар дээр авч байгаа цалин 1.7-2 сая төгрөг байна. Автобусны хүртээмж хангалтгүй байгаагийн нэг шалтгаан нь жолооч. Иймээс нийтийн тээврийн салбарын цалинг нэмэгдүүлэхээр НИТХ-д санал гаргаад байна. Жолооч нарын 23 хувь нь 10-аас дээш жил ажиллаж байгаа гэж нийтийн тээврийн газраас мэдээлж байгаа юм.