Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн талаар дуучин Нара буюу М.Нарантуяа мэдэгдээд байгаа. Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа дараах бичлэг хүртэл оруулсан билээ.
Дуучин Нара:
-"Орчлон" сургууль дээр очиж, удирдлагуудтай нь уулзсан. Асуудлыг өөрсдөө эхлээд шийднэ гэдгээ илэрхийллээ. Хүүхэд бүр цэвэр ариун байдаг ч тэдний хажууд хэн, юу ярьж, зүрх сэтгэлийг хордуулна яг тийм болдог. Бүлэглэж дээрэлхэж байгаа хүүхдүүдийн аав, ээж нь ухаалаг хүмүүс бол зөв залаад хэнийг ч том эрсдэлд орохоос сэргийлж чадна.
Энэ өсвөр насны "bully"-ддэг байдал бүх сургуулиудад байна Үүнээс болоод амиа хорлосон асуудал хүртэл гарсан. Нарагийн амьдрал сошиалд ил тод байх нь намайг доромжилж болно гэсэн үг биш. Өөрөөс нь өөр байсны төлөө доромжилдог, гутаадаг, сэтгэл санаа, амьдрах итгэл, өөртөө итгэх итгэлийг нь мохоодог энэ үзэгдлийг одоо зогсоохгүй бол бидний хүүхдүүд тэсэж, давж чадахгүй.
Өнөөдөр нэгнээ дээрэлхэж байгаа хүүхдүүд ирээдүйд нэг нэгнээ шороонд булж байна. Бусдад тохиолдолд байгаа асуудлыг шийдвэрлэхгүй бол та нарт энэ хүчирхийлэл нэг л өдөр ирнэ. Чимээгүй яваад л байдаг, хүүхэд үхээд л байдаг. Гол зүйлдээ анхаарлаа хандуулдаггүй мунхаг ард түмэн болж. Ийм байдлыг одоо засаж залруулахгүй бол ирээдүй бидэнд алга гэжээ.
Харин Өрөг.мн сайтын зүгээс "Орчлон" сургууль болон БШУЯ-наас сургуулийн орчин дахь "үе тэнгийн дээрэлхэлт" ихээр явагддаг уу. Хэрвээ сүүлийн үед ийм байдал нэмэгдэж байгаа бол энэ талаар бууруулах арга хэмжээ авч ажилладаг уу гэдэг дээр тодруулах гэсэн боловч дээрх хоёр байгууллагаас ямар ч ярилцлага, мэдээлэл өгөх боломжгүй гэв.