Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн зургаан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангасан байна.
Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авчээ. Ингэснээр хагас шигшээд Германы тамирчныг 4:2-оор хожсоноор өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөхөөр боллоо.
Снукер бильярдын ДАШТ-ээс анхны медалийг хүртэж байгаа Б.Нарантуяа нь өнгөрсөн жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг хүртэж эх орондоо ирж байлаа.