Дэлхийн хамгийн том крипто бирж болох “Binance”-ийн захирал Чанпэн Зао ажлаа хүлээлгэн өгч байгаагаа энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн. Тэрбээр 50 сая ам.долларыг торгууль төлөхөөр болж байгаа юм.
Хэргийн тухайд, энэ оны 6-р сард “Binance” болон АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны хооронд маргаан үүссэн. Тодруулбал, тус хорооноос Чанпэн Заог компанийн үнэлгээг хупдаа мэдүүлсэн гэж буруутгасан юм.
Мөн тэрбээр мөнгө угаах хэрэгтэй холбогдсон. Ийнхүү үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрснөөр “Binance”-ийн ирээдүй яах бол гэдэг асуулт крипто салбарынхны дунд үүсэж байна. Компанийн орлого энэ он гарснаар 70 орчим хувиар буурсныг хэвлэлүүд мэдээлж байна.
11-р сарын эхээр “FTX”-ийн үүсгэн байгуулагч, крипто салбарын бас нэг том төлөөлөл болсон Сэм Бэнкман-Фрид залилан үйлдсэн хэргээр 100 гаруй жилийн хорих ял сонссон. Дэлхийд тэргүүлэгч крипто салбарын залуу төлөөллүүд ингэж ар араасаа хэрэгт холбогдож буй нь тус салбарын хэтийн төлвийг үгүйсгэж байгаа гэж шинжээчид дүгнэж байна.