Монгол улсын хэмжээнд 120 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Гэсэн ч нэг үеэ бодвол тэд бусдаас ялгаатай гэж хойш суулгүй, нийгэмд идэвхитэй байж өөрийн оролцоогоо тус бүрдээ чадварлаг бүрдүүлж ирсэн. Бүх л салбарт тэд бусаддаа урам зориг эрч хүч өгч, хэзээд дайчин хөдөлмөрч чанараараа бусдыгаа манлайлж явна. Өөртөө итгэх итгэлийг олж авахын тулд нийгэмд ээлтэйгээр, хариуцлагаа ухамсарлан үйл ажиллагаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглүүлж явуулж ирсэн ТББ-иудын нөлөө ч ихээ. Тухайлбал:
"Ротари Интернэйшнл" ТББ нь хөгжлийн бэрхээлтэй иргэдийн сайн сайхан ирээдүйн төлөө олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаа шинэ арга хэмжээ болох "Ability Expo 2023" арга хэмжээг "Бэрхшээл бүхэн боломж" нэрийн дор зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 26-ны Шангрилла Ball room танхимд болох тус арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих мөн шинэ шинэ боломжуудад тэднийг уриалан дуудах онцгой төсөл юм.
Энэхүү арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ хэрэгжүүлж буй байгууллагуудыг төрийн бодлогоор дэмжүүлэхэд нөлөө үзүүлэх зорилготой.
Төр, иргэн, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагын уялдаа холбоог сайжуулах зорилготой юм. Үүний үр дүнд би нийгэмд харилцааны болон дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд орших ажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдаас ялгаатай ч нийгмийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулан хөгжих боломжтой орчиныг бий болгох. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологи, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, инновацийн чадавхийг дэмжсэн нэгдсэн платформыг бий болгох алсын хараатай төсөл юм.
Тус ТББ-аас зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээ нь Дэлхийн бүхий л улсад өрнүүлж буй бүх нийтийн хөдөлгөөн бөгөөд та бүхэн зөвхөн хөрөнгө оруулалт, дэмжлэг гэсэн ойлголтоос илүүтэй нийгмийн хариуцлагын томоохон оролцоог бий болгоно.
Дэлхийд хамгийн олон сайн дурын гишүүнчлэлтэй "Ротари Интернэйшнл" ТББ болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой Хөгжлийн зорилтуудад тусгагдсан хүртээмжтэй, олон талт, эрх тэгш байдлыг бий болгох уриан доор хамтдаа нэгдэцгээхийг уриалж байна. Мөн Нийгмийн хариуцлагын анхдагч тогтвортой нөлөөллийн арга хэмжээнд өөрийн хувь нэмрийг оруулж салбартаа манлайллыг бий болгосноор хүртээмжтэй, эрх тэгш, ялгаварлан гадуурхалтгүй баг хамт олон гэдгээр хүлээн зөвшөөрөгдөх нэг алхам юм гэдгийг "Ротари Интернэйшнл" ТББ-аас тодотголоо.