Цаг агаарын 10 хоногийн төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулж байна. Цаг агаарын хувьд энэ сарын 25-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Хур тунадас:
Энэ сарын 23-нд Халх голын сав газраар,
Харин 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
27, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
29-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхины хувьд 22, 23, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температурын хувьд хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -19…-24 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотын хувьд энэ сарын 22, 25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.