Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн эцсийн хэлэлцүүлэг/ хийж байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Энэ оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт банкны систем иргэдээс 17 мянган зээлийн хүсэлт,өргөдөл хүлээн авсан. Мөнгөн дүнгээр 1.7 их наядын эрэлт ирсэн. Оны эхнээс нийтдээ 676 тэрбум төгрөгийн зээлийг 6.5 мянган өрхөд олгоод явж байна.
Амины орон сууцны асуудалд стандарттай холбоотой асуудал яригддаг. Гэр хороололд амины орон сууц барихад дэд бүтэц гэх мэт нөхцөл тавих шаардлагатай байдаг.