Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Япон улсад арваннэгдүгээр сарын 20-ны өдөр "Олон улсын хагас марафон" гүйлтийн тэмцээн болж өндөрлөлөө.
Энэ тэмцээнд Хөнгөн атлетикийн ОУХМ, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, ахлах ахлагч Г.Хишигсайхан 1:10´32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
ОУХМ Г.Хишигсайхан нь Зэвсэгт хүчний төдийгүй Монгол Улсын шилдэг марафон гүйгчдийн нэг. Тэрбээр "Улаанбаатар марафон-2023" тэмцээний 42 км-ийн зайд түрүүлсэн. Мөн хөнгөн атлетикийн спортоор Азийн наадам, ДАШТ-д оролцож байсан туршлагатай тамирчдын нэг юм.