Одоо үед Номын сан уламжлалт хэлбэрээсээ өөрчлөгдөж харьцангуй цахимжиж байна. Иймээс ч бид цаг үе, нийгэмтэйгээ адил хувьсан өөрчлөгдөж, өөрийгөө ур чадвар, мэргэшил, арга зүйн хувьд улам бүр хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Бидний мэргэжил үнэхээр сайхан. Би мэргэжлээрээ маш их бахархдаг хэмээн ярих шавилхан биетэй, хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн, нүд нь гялалзсан Номын санч Г.Сумъяажаргалтай бид цөөн хором ярилцлаа.
Тэрбээр, 2019 онд сургуулиа дүүргээд "Номын санч" мэргэжлээрээ 4 дэх жилдээ ажиллаж байгаа аж.
Таны хувьд цахим уншлагын танхимыг хариуцан ажилладаг юм байна. Энэ нь номын санчаас энгийн биш илүү шат ахисан ур чадвар, мэргэшил, арга барилыг шаардах байх?
МУИС-ийн цахим уншлагын номын сангийн номын санч Г.Сумъяажаргал
Цахим номын сангийн онцлог нь уламжлалт үйлчилгээний хэлбэрээс арай хялбар. Хүссэн газраасаа үзэж болно, цаг хугацаа хэмнэнэ. Манай цахим номын сан 16 нэр төрлийн гадаадын цахим сангуудыг ашиглуулдаг. Хамгийн гол нь цахимжсанаар номын санч биднээс хэлний мэдлэг, техник технологи мөн ур чадварыг өндөр түвшинд шаарддаг.
Мэргэжил бүхэн сайхаан. Номын санч мэргэжил ч өөрийн гэсэн онцлогтой, бас мэдрэмж, ур чадвартай ажил мэргэжил байх?
МУИС-ийн цахим уншлагын номын сангийн номын санч Г.Сумъяажаргал
Манай Номын санч мэргэжил нь талбайгаар ярих юм бол “Атар газар шиг судлагдаагүй том талбай” хэмээн багш маань хэлж байсан. Одоо ингээд цахимжсан учраас номын санд маань маш их хийх зүйл байгаа. Маш их “ирээдүйтэй салбар” байгаа. Мэргэжилдээ маш их хайртай. Цахим болоод ирэхээр мэдээж хэл шаардаж байгаа. Тэгээд техник технологийн мэдлэг шаардаж байгаа.
Таны хувьд хэзээ сургуулиа дүүргээд, Номын санч мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?
МУИС-ийн цахим уншлагын номын сангийн номын санч Г.Сумъяажаргал
Би сургуулиа 2019 онд төгссөн. Одоо МУИС-ийнхаа номын сандаа 4 дэх жилдээ ажиллаад явж байгаа.
Номын санч гэдэг мэргэжил нь нийгэмтэйгээ дагаад хувьсаад өөрчлөгдөөд явж байдаг. Маш их эрэлттэй мэргэжил гэж одоогоор явж байна.
Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.