Ши Жиньпин, Жо Байден нарын уулзалт болон Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган дахь Ши Жиньпиний оролцооны талаар БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Нэн тэргүүнд, Ши Жиньпиний айлчлал энэ чуулганыг дэлхийн анхаарлын төвд аваачиж, Америк-Хятадын харилцаанд эерэгээр нөлөөлснийг тэрбээр онцлов. Энэ нь цаашлаад Ази Номхон далайн хамтын ажиллагаанд ч сайнаар нөлөөлнө гэдгийг Ван И хэлсэн байна. Энэ уулзалтаар Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин Америк, Хятад хоёр харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр суурилсан, хариуцлагаа хамтдаа үүрэх нэгдсэн алсын хараатай болох хэрэгтэй гэдгийг тодотгосон. Улмаар АНУ-ын ерөнхийлөгч Балид тохиролцсон таван амлалтаа дахин бататгасан хэрэг боллоо гэж Хятадын талаас дүгнэв. Энэ таван амлалтад АНУ шинэ хүйтэн дайныг өдөөхгүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрмэлзэхгүй, Хятадын эсрэг эвслийг сэргээхгүй, “Тайванийн тусгаар тогтнол”-ыг дэмжихгүй, БНХАУ-тай зөрчилдөөн үүсгэх сонирхолгүй зэрэг нь багтаж байна.