Засгийн газрын бодлогын хүрээнд Улаанбаатар хотын цаашид баримтлах бодлогын бичиг баримтын судалгааг гаргаж, танилцуулах, гадаад томилолтыг цэгцэлж, тухай бүр мэдэгдэж, ажлаа тайлагнах, нийслэлийн өмчийн тооллого явуулах, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг худалдан авах тендерийг яаралтай зарлахыг Хотын дарга холбогдох албаныханд даалгажээ.
Түүнчлэн СӨХ-ны хуулийн төслийг боловсруулж, харьяа байгууллагууд саналаа өгөх, 2024 оны нийслэлийн төсөв батлагдангуут худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, нэгдүгээр сарын 1-нээс өмнө тендер зарлаж, хоёрдугаар сарын 1-нээс өмнө тендерийг нээхээр төлөвлөх хэрэгтэйг хэлсэн байна.
Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах юм байна.