Таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж төлбөртэй бүсийг тойруулж авто зогсоол байгуулахтай холбоотой зарим шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, тус хурлаар 42 байршилд 3.26 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, найман байршилд тоглоомын талбай, 12 байршилд тохижилт, ногоон байгууламж, 22 байршилд авто зогсоол байгуулахаар болов.






