“Мөсний ханхүү” гэгдэх Японы уран гулгалтын спортын тамирчин Юзүрү Ханю энэ оны наймдугаар сард гэрлэлтээ батлуулсан. Тэрбээр эхнэрийнхээ хэн болох, юу хийдэг талаар нууцалж, олны танил хүн биш гэдгийг олон нийтэд хэлж байсан удаатай. Харамсалтай нь хосууд гэрлэлтээ батлуулснаасаа хойш гурван сарын дараа цуцлахаар болсон байна. Шалтгаан нь хэвлэлийнхэн хосуудын хувийн амьдралыг хүндэтгээгүй, эхнэрийг нь хэт их мөрдөж дагаснаас болсон гэв.
Өдгөө 28 настай тамирчин өөрийн Х хуудаснаа энэ талаар мэдэгдэхдээ “Ирээдүйгээ бодсон ч тэр, би түүнийг тайван, сайхан амьдраасай гэж хүсэж байна” гэжээ. Хэвлэл мэдээллийнхэн болон зарим хүн түүний эхнэрийг нь гэлтгүй гэр бүлийнхнийг нь ч мөрдөж, тайван байлгаагүй талаар ч бичжээ. Хэдий урт хугацаа өнгөрөөгүй ч энэ бүхнийг цааш тэвчих боломжгүй болсноо тэрбээр нээлттэй илэрхийлсэн юм. Олимпын 2 удаагийн аварга Юзүрү Ханю өнгөрсөн жил уран гулгалтын спортоос зодог тайлсан билээ.