Өнгөрсөн долоо хоногт хар тэнгисийн төлөөх тулаан Украйн, Оросын хооронд өрнөлөө. Украины зүүн хэсэгт хяналтаа тогтоох тулаан бусад газруудад ч мөн ширүүсэх төлөвтэй байна. Украины арми Оросын тэнгисийн цэргийн жижиг хөлөг онгоцуудад цохилт өгсөн гэж мэдэгдсэн. Ингэснээр Украин Крымийн гүн дэх Оросын баазуудад цохилт өгөх стратеги баримталж байна гэж шинжээчид дүгнэж байна. Тухайлбал, Украин Оросын логистик, түлш, засвар үйлчилгээ, командлалын төвүүдэд цохилт өгч, фронтын шугам дахь нийлүүлэлтийг нь тасалдуулах гэж байгаа аж.
Харин ОХУ Украины Хар тэнгисийн боомтын тээвэрлэлтэд саад учруулахын тулд Одесса руу хэд хэдэн удаагийн пуужингийн цохилт өгснийг Украины батлан хамгаалах яам мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Украины зүүн хэсгийн Луганск-т дэлбэрэлт болж, ОХУ-ыг дэмжигч албан тушаалтан амь үрэгдсэн бөгөөд үүний хариуцлагыг Украины тагнуулын алба хүлээнэ гэв.